Улсын дээд шүүх өнөөдөр П.Батчулуун эмчид холбогдох хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаан болж, П.Батчулуун эмчийг цагаатгах шийдвэр гаргасныг өмгөөлөгч нь дөнгөж сая мэдээллээ. Тэрбээр "Ямар нэг хувийн сэдэл агуулаагүй, цэвэр ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг үндэслэлээр түүнийг цагаатгалаа. Шүүхийн шийдвэрийн дагуу одооо түүнийг нэн даруй сууллана" хэмээв.
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.6 жилийн ял оноосон юм.
Улмаар улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 2-нд П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болсон байдаг. Энэ дагуу УДШ гомдлыг шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэхийг өнөөдөр хэлэлцэж буй юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна