Д.Сүнжид: Хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд гар дээрээ 970 мянган төгрөгийн цалин авдаг нь хаанаа ч хүрдэггүй

Admin
2025/05/22

ХЭҮК нийслэлийн дүүргийн хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Тэгвэл ХЭҮК-ын дарга Д.Сүнжид өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-Өчигдөр Комиссыг төлөөлж оролцсон 5 арга хэмжээний нэг нь Чингэлтэй дүүргийн хэсгийн ахлагч нар, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэг байлаа. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нийт иргэдийн дундах хүний эрхийн түгээмэл 2 зөрчил нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил байна гэдгийг дурдсан.

Өөрсдийн эрх зүйн байдал, ажлаа ямар нөхцөлд хийж байгаагаа хуваалцлаа:

  • Татвар шимтгэл хасаад 970.0 авдаг юм байна.
  • Утасны нэгжний мөнгө, хоол, унааны зардал, өөр бусад ямар нэг нэмэлт урамшуулал илүү цагийн хөлс байхгүй.
  • Жилийн турш ажилладаг, амралтгүй, хоорондоо тохиролцож хэд хоногоор сөөлжилж амардаг, 24/7 ажилладаг, хагас бүтэн сайнд ажилладаг.
  • Чатад нь шөнө өдөр ялгаагүй бичдэг, хариулахыг шаарддаг.
  • Судалгаа авдаг гол хүмүүс нь болдог, судалгааг толгойг нь өөрчлөөд аль нэг үзүүлэлтийг нь өөрчлөөд байнга нэхдэг. Бодитой эсэх, хэрэг болдог эсэх нь тодорхойгүй судалгаанууд нэхдэг.Сүүлд хагас бүтэн сайнд судалгаанд явуулаад 18.0 төгрөг урамшуулал гэж өгсөн.
  • Баасан гаригийн 17:00 цагт судалгааны маягт өгөөд Даваа гаригт буцааж авна гэж шаарддаг.
  • Иргэдээс зохисгүй ханддаг, доромжлох, халдах явдал гардаг, дарга нараас үүрэг л өгдөг. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болдог. Нохойд уруулж, согтуу хүнд зодуулсан нь ч бий.
  • Нэг хэсгийнхэн байшингийн подвалд байрладаг, зундаа өвлийн гадуур хувцас, гуталтай суухгүй бол даардаг.
  • Нийгмийн ажилтны төлөөлөл: гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудлаар хяналт тавьдаг хамгийн гол хүмүүс нь Хамтарсан багийн хэсгийн ахлагч л болдог. Энэ хүмүүсийгээ бодитой урамшуулж огт чадахгүй байна....зэрэг асуудлууд хөндсөн.Бодитой шийдэл шаардлагатай байна даа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.58
2025/05/22
0
0
Бүх юм цахимжаад байхад наад ХЭСГИЙН АХЛАГЧ НАРААСАА САЛААЧЭЭ
Хариулах
202.126.89.58
2025/05/22
0
0
Цахим хөгжчихөөд байхад одоо ХЭСГИЙН АХЛАГЧ НАРАА БОЛИОЧЭЭ
Хариулах