“Anuxai’s fitness” шоуны ялагч өнөөдөр тодорно

Admin
2025/05/22

"Anuxai’s fitness" реалити шоуны 3-р улирлын ялагч өнөөд орой тодрох юм. Ялагчаар тодорсон цорын ганц ялагч ”LEXUS HS” автомашины эзэн болох аж. Шоуны 3-р улирлын дугаарт дуучин Г.Эрдэнэтунгалаг, жижигчин Мино, Г.Жаргалмаа, А.Хонгорзул, Т.Маргад-Эрдэнэ, Ш.Дөлгөөн нар оролцож, 45 хоногийн хугацаанд бүгд 10 кг-аас дээш жин хассан аж. Шоуны дундуур дасгалжуулагч багштайгаа муудалцан шоуг орхиж яваад буцаж ирсэн Т.Маргад-Эрдэнийг багш нь бодьбилдингийн тэмцээнд бэлтгэж оролцуулах бодолтой байгаа тухайгаа өөрийн цахим хаягаараа дамжуулан илэрхийлсэн юм.

Ялагчийг тодруулах сүүлийн дугаар өнөө орой 20:30 цагаас ТВ8 телевизээр гарах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна