МАН-тай дөрөө нийлүүлсэн АН, ХҮН-ын ХУВЬ ЗАЯА ӨНӨӨДӨР ШИЙДЭГДЭНЭ

Admin
2025/05/21

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр МАН-ын бага хуралдаанаар  Хамтарсан засгийн газар үлдэх үү? тарах уу гэдэг асуудал шийдэгдэнэ.

Эл асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ыг дангаараа засаглах ёстой гэсэн байр суурь илэрхийлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан засгийн газраа барьж үлдэнэ хэмээсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй.

Шинээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент болон шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг ард иргэд хүлээж байгааг хамтарсан засаг байгуулагдах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байсан.

Хамтарсан Засгийн газар огцорвол үнэмлэхүй олонх болсон нам дангаар засаглана. Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр  Л.Оюун-Эрдэнэ хэвээр үлдэж, МАН-ын одоогийн засагт буй сайд нар хэвээр үлдээж, хамтарлаас гарч байгаа сайдуудын оронд харин нам дотроосоо томилгоо хийх хувилбарыг Ерөнхий сайдын зүгээс санал болгож байгаа гэх. Гэхдээ Бага хурлын гишүүд түүнийг хэвээр үлдээх эсэх нь эргэлзээтэй.

Харин энэхүү хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал огт яригдахгүй аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна