ТӨВӨДИЙН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ШИГАЦЭ ХОТОД 5.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Admin
2025/05/12

ТӨВӨДИЙН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ШИГАЦЭ ХОТОД 5.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотод өнөөдөр /2025.05.12/ орон нутгийн цагаар 05:11 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж БНХАУ-ын газар хөдлөлтийн агентлагаас(CEA) мэдээллээ.

Тодруулбал, 10 метрийн гүнд болсон тус газар хөдлөлтөд одоогоор хүний амь нас эрсдээгүй бөгөөд тусламж илгээсэн гэж тус агентлагийн мэдээлэлд дурджээ.

Дашрамд дуулгахад, энэ оны нэгдүгээр сард Шигацэ хотоос 240 км-ийн зайд орших Төвөдийн Тингри мужид болсон 6.8 баллын газар хөдлөлтийн улмаас 120 гаруй хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: https://news.cctv.com/2025/05/12/ARTIB8WKUcJniEY4y8ckyRWS250512.shtml



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна