Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү өдрийг манай улс 1995 оноос хойш тэмдэглэсэн түүхтэй. Сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, алдаршуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг байна. Өнөөдөр Монгол Улсад 11 мянга гаруй сувилагч бий гэсэн албан бус тоо бий. Энэ өдөр бол сувилагч нараараа бахархах, тэдэнд талархах өдөр юм. Энэхүү баярын мөн чанар нь хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эзэмшсэн мэргэжлээрээ ямар ч үед эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байдаг сувилагч нараа алдаршуулах зорилготой билээ.
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна