Баянхонгор аймгийн Богд сумын Богд суманд 3.8магнитудын хүчтэй газар хөдлөжээ

Admin
2025/05/12

Баянхонгор аймгийн  Богд сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, /Баянговь сумын төвөөс Хойд зүгт 32 км, Баянговь сумын төвөөс Хойд зүгт 32 км, Жинст сумын төвөөс Урд зүгт 44 км/-т 2025.05.11-ний өдрийн 20:51:33 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн ООГХ-ээс 21:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргаас тодруулахад Богд сумын төвийн “Хориулт” 6 дугаар багийн нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй, мөн Буянт тавдугаар багийн Засаг дарга болон ойр нутагладаг гурван өрхөөс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна