​ Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ

Admin
2025/05/04


2025.05.04-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байна. 

Цаг агаар: Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай. Архангай Тариат - Завхан Их уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. 

Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байна. 

Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: Авто тээвэр үндэсний төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна