П.Батчулуун эмчийг ХОРИХ ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ процесс маргааш дуусна

М.Үүрээ
2025/04/29

Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авч донор болгосон хэргээр Шүүхээс ял сонссон Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун "Ял эдлэх боломжгүй өвчний жагсаалт"-д багтсан өвнөөр өвдсөн болох нь тогтоогдож, суллах үйл явц эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэл хийсэн билээ.

Тодруулбал, тэрбээр "П.Батчулуун эмч “Хорих ял эдлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчтэй” гэдэг дүгнэлт гарсан. Ялаас чөлөөлөгдөх өвчтэй хүн нэг хоног ч илүү хоригдож болохгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа шүүхээр шийдвэрлэгдэж суллагдана. Суллах процесс 14 хоногт дуусна" гэсэн юм. Тэрбээр уг мэдэгдлийг энэ сарын 17-ны өдөр хийсэн бөгөөд хугацаа нь маргааш дуусаж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.216
17 цагийн өмнө
0
0
Эвийдээ хүний төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж яваад ийм хэцүү байдалд орсон доо. Одоо хурдан гаргаж түргэн эмчилгээ хийгээд босгоод авбал мөн сайн байнадаа. ЧИНБҮРЭН гишүүнд маш баярлаж байна шүү аргагүй л эмч хүн юмаа
Хариулах