УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн даатгуулагчийг төлөөлөх шинэ гишүүнийг томилох нээлттэй сонсгол болов.
Иймд иргэд арга буюу аймгийн эсвэл нийслэлийн эмнэлгийг бараадаж байна. Сумын эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэх тал дээр Эрүүл мэндийн даатгалын сан анхаарна уу.
Бүх эмнэлгийн санхүүжилтийг танаж хасаж байна. Эмнэлгүүдийн гүйцэтгэлийн 60-70 хувийг л санхүүжүүлдэг. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Хөвсгөл аймгийн эмнэлэг ямар ч авлагагүй, өргүй, биеэ даасан байдалтай байна. Маш сайн ажиллажээ. Том хагалгаануудыг биеэ даан хийж байна.
Эмч, ажилчдынхаа ар гэрийн асуудлыг ч шийдэж чаджээ. Гэтэл хатуу хэлэхэд, сумын эмнэлэгт очиход эмнэлэг үү, зочид буудал уу гэдэг нь ялгагдахгүй байна. Шөнө 24.00 цагт очиход сумын эмнэлэгт нэг ч эмч байгаагүй. Гаднаас ирсэн хүмүүсийг өвчтөнүүдтэйгээ нийлүүлээд, хүлээн авах өрөөндөө унтуулдаг.
Би цалин авдаггүй юм чинь гээд өрөөндөө баймааргүй байна. Үндэсний зөвлөлийн гишүүн болох нь даргын ажил биш.
Яагаад иргэд өрхийн эмнэлэгт очихгүй байна вэ? Гэтэл гурав дахь шатны эмнэлгүүд яагаад их хүнтэй байна. Зарим хүн сувилал маягаар эмнэлэгт хэвтдэг. Алдаа нь хаана байна вэ? Яагаад иргэд өрхийн эмнэлэгт шинэ эмч нар л ажилладаг гэж бодоод байна вэ? Аймгийн эмнэлгүүдэд бол ачаалал дунд түвшинд байна. Хамгийн их даатгал төлсөн атлаа хамгийн бага үйлчилгээг авдаг иргэд бий" гэв.
Сэтгэгдэл (1)