"Дүнжингаравын дэлбэрэлт"-ийн шүүх хурал МАРГААШ болно

М.Үүрээ
2025/04/21

Дүнжингаравын уулзварт гарсан ослын буруутан байж болзошгүй хоёр хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс “2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт товлогдсон “Дүнжингарав, газын дэлбэрэлт” гэх тодотголтой Н.Баатаржав, Ч.Ренчиндорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын урлагийн танхимд зохион байгуулагдахаар болсон болохыг үүгээр мэдэгдье” хэмээн мэдээлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна