НДШ-ийг 12 хувь болгох цахим өргөдөлд 87.412 хүн гарын үсгээ зуржээ

М.Үүрээ
2025/04/20

Цахим өргөдөлд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай хүсэлтийг иргэн Б.Батбилэг гуравдугаар сарын 12-ны өдөр гаргасан билээ. Тухайлбал, иргэн Б.Батбилэг “Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр дахин бууруулж, НДШ-ийг 12 хувь болгож өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан. Тухайн цахим өргөдөлд 100 мянган хүн дэмжиж гарын үсгээ зурснаар УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэх юм. Тэгвэл энэхүү өргөдөлд өнөөдрийн байдлаар 87 мянга 412 хүн гарын үсгээ зуржээ.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна