УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг "Цалин нэмэхийн тулд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага үүссэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 10-13 хувиар, УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардал болон аялал жуулчлалын салбарын татаасыг бууруулсан.
Харин хөрөнгө оруулалтын зардлаас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулсан" гэв.
Бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсож, тодорхой шийдвэр гаргалаа.
Багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 2.8 сая, эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 15 хувиар нэмэгдүүлэх тооцоолол, судалгаа хийлээ. Мөн ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэврийг 8.6 хувиар өсгөхөөр төсөвт тусгуулсан" гэв.
Сэтгэгдэл (4)