Сүүлийн жилүүдэд цагдаа нар иргэдэд төрөл бүрээр тусалдаг талаар мэдээлэл багагүй гарах болсон. Тэгвэл өчигдөр жирэмсэн эмэгтэйн хагарсан дугуйг цагдаа сольж өгснийг иргэн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Иргэн: "Тулгар биетэй бүсгүй замын уулзвар дээр дугуй нь хагараад, дугуйг нь сольж байгаа замын цагдаатай таарлаа.
Бүхэл ард түмнээр ӨРӨВЧ НИНЖИН СЭТГЭЛТЭЙ, амьтан, хүн, байгалийг Алагчлахгүй нэгэн ижил сэтгэлээр хайрлаж хүндэтгэдэг хүмүүс бол Монголчууд. Их Монгол улсын үед ч, өргөн дайны үед ч, өс авах дайнд мордсон ч хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг үлдээдэг" гэж бичиж энэхүү зургийг оруулжээ.
Сэтгэгдэл (1)