Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулшгүйгээр ЦАГДАН ХОРЬЖЭЭ

М.Үүрээ
2025/04/14

Улсын харцага Г.Ганхуяг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий постыг өөрийн цахим хаягтаа оруулсан ч удахгүй устгасан.

Тодруулбал, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ" гэх пост оруулсан юм.

Тэгвэл ТЕГ, ЦЕГ-аас Г.Ганхуягийг өчигдөр хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээлэл байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.105
2025/04/14
0
0
Unen l yum helsen bna sh dee
Хариулах