Цогтцэций сумын уурхайд ажилладаг 197 хүн хоолны хордлого авчээ

М.Үүрээ
2025/04/11

ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: “Өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг уул уурхайн компанид хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 20-48 насны 197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтсэн. ХӨСҮТ-д 91 хүн хэвтэж байна. 44 хүний биеийн байдал харьцангуй хөнгөн учраас гэрээр эмчлүүлж байна. 10 хүн нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байна. Тэдэнд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах халуурах шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-ээс голомтод нь ажиллаж байна. Дүгнэлт хараахан гараагүй байна” гэв. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна