Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг
тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд,
Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд,
Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд,
Төмөртэйн төмрийн орд
- "Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар
- “Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах
ажлын явцын талаар гэх зэрэг 32 асуудал хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна