АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томиллоо

Admin
2025/04/03

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд болон З.Дашдаваа нар гишүүдийн асуултад хариулт өглөө.

Улмаар З.Дашдавааг улираан томилох санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэнээр АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын санал дэмжигдлээ. Тодруулбал, санал хураалтад 112 гишүүн оролцсоноос 89 гишүүн буюу 79.4 хувь нь дэмжсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна