АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох санал гаргажээ

Admin
2025/04/02

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд улираан томилох шийдвэр гаргаснаа танилцуулжээ. Тэрээр Засгийн газрын гишүүдэд шийдвэрээ танилцуулж, сайдуудын саналыг сонссон байна. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.

2019 оны тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцсэн юм.  АТГ-ын даргад З.Дашдавааг 94.6 хувийн саналаар, дэд даргад Ж.Батсайхан 87.5 хувийн саналаар дэмжсэн. З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг тухайн үеийн Ерөнхийлөгч санал болгон, УИХ батламжилжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна