УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.БаярбаатарУИХ-ын гишүүдийн ёсзүйн асуудлаар мэдээлэл өглөө. “Өнөөдөр УИХ-ын гишүүн Нарантуяатай холбоотой гомдол мэдээлэл гар утсаар болон бичгээр ирсэн. Нарантуяа гишүүн сошиал орчинд иргэдтэй зүй бусаар харьцаж байгаа асуудалд иргэдийг зүй бусаар доромжилсон агуулгатай гомдол ирлээ. Эн бол УИХ-ын гишүүнд байж болохгүй ёс зүйн хариуцлага мөн үү гэвэл мөн. Өмнө бид бас М.Нарантуяа гишүүнтэй уулзаж сануулах арга хэмжээ авч байсан. Гэтэл өнөөдөр дахиад гомдол ирж байгаа учраас бид хуулиар олгогдсон “сануулах”, "уучлалт гуйхыг шаардах", эсвэл "цалингийн 20 хувиар хасах" зэрэг гурван зүйл дээр хариуцлагын асуудал яригдана. Түүнээс биш иргэдийн гомдолтой холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг эргүүлэн татах хуулиар олгогдсон эрх мэдэл байхгүй учир тийм боломжгүй” гэв.
Сэтгэгдэл (13)