"Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-ын УЗ-ийн гишүүд хэвлэлийн хурал хийж, П.Батчулуун эмчийг суллахыг уриалав. Мөн Донорын тухай хуулийн нэн яаралтай сайжруулахыг УИХ-ын 126 гишүүнээс хүслээ.
-Нас барсан хүн бүр донор болох мэтээр буруу ойлгоод байна. Тархины үхжилтэй, цусны бүлэг таарсан гэх мэт шалгуурууд бий. Манай улсад хуулийг дутуу боловсруулсан тул өнөөдөр бид энэ асуудлаар хоёр хуваагдав. Харин өндөр хөгжилтэй орнуудад жолооч болоход нь “Та донор болох уу” гэж асуудаг юм байна.
Иргэн 18 нас хүрэнгүүт мөн энэ асуултыг асуудаг хуультай улс ч бий. Эдгээр улсад донор их тул өвчтөнүүд нь донороо удаан хүлээдэггүй юм байна.
Монголчууд буян хийхийг эрхэмлэн дээдэлдэг ард түмэн шүү дээ. Талийгчийнхаа араас бид ямар их буян хийдэг билээ. Гандантэгчинлэн хийдийн их хамба асан Чойжамц донор болох нь хамгийн том буян гэсэн шүү дээ. Өвчин хэлж биш, хийсэж ирдэг тул хэнд ч донорын эрэлт хэрэгцээ гэнэт үүсэж болзошгүй гэв.
Сэтгэгдэл (1)