Гуравдугаар сарын 18-наас эхлэн "ноорог" медиад явуулсан хойшлуулшгүй ажиллагааны асуудал нийгмийн анхаарлыг татсан хэвээр байна. Учир тус медиа багийн залуусын хэлж байгаагаар гэмт хэрэг үйлдээгүй байхад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, санаатайгаар худал мэдээлэл олон нийтэд тарааж, компанийх нь эд зүйлийг хураан авч, шалгаж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харин цагдаагийн байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд тус медиагийн залууст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг хэд хэдэн удаа хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурдаад буй.
Тэгвэл өчигдөр цахим хуудаст цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэх нэгэн иргэн мэдээлэл хийсэн. Тус иргэн "ноорог" медиад холбоотой мэтээр мэдээлсэн 9.3 тэрбум тус компанид холбоогүй. Хуулийн байгууллагынхан сонгуулийн киноны дүрс бичлэгийг өгөх нь зүйтэй гэдгийг илэрхийлсэн. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагынхан өөрсдөө холбоотой гэх ноцтой мэдээллийг хийсэн юм. Түүнтэй холбоотойгоор өнөөдөр ЦЕГ-аас хэвлэлийн хурал зарлаж, алба хаагчдын дунд дотоод хяналт шалгалтыг хийж байгаа талаар мэдэгдсэн.
Энэ үеэр сэтгүүлчид Хууль зүй, дотоод хэргийн сайдад хэн мэдээлэл өгдөг талаар тодруулахад чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагын удирдлагуудааас тогтмол мэдээлэл авдаг гэсэн юм. "Ноорог" медиан залуус ийм ташаа мэдээлэл нийгэмд түгээсэн асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлээд буй.
Харин О.Алтангэрэл сайдаас тус медиа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын талаар дахин мэдээлэл өгөх эсэхийг тодруулахад, мэдээллийг маш их гуйвуулж байгаа учир цаашид цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой шаардлагатай мэдээллийг өгнө гэв.
"Ноорог" медагийн зүгээс мэдэгдэл гаргасан бөгөөд мэдэгдэлд, pарим хувь хүy, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ноорог Креатив Студио компанид ажилладаггүй, хамааралгүй хүмүүсийн нэр, дүрсийг нь ашиглаж байгууллагын ажил хэргийн нэр хүнд, бидний нэр төрд халдаж байгаа үйлдлээ яаралтай таслан зогсоохыг хүсx байна. "Ноорог" Монголын хэвлэлийн мэдээллийн салбарыг мөн хууль хүчний байгууллагуудыг сөргөөр харагдуулах санаа, зорилгогүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны ард аль аль байгууллагууд нэр төртэйгөөр гарч, хэргийн үнэн байдлыг тодруулна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна