Ц.Туваан: Оюу толгой компанитай арбитрын маргаантай байгаа

Admin
2025/03/24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-нд Оюу толгой компанид анх удаа ажиллаж, 1256 метрийн доор орших гүний уурхай, анхдагч бутлуурыг үзэж танилцсан юм.

Түүнтэй хамт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал н.Ганхүү болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд уурхайд зочлов. Рио Тинто групп, Оюу толгой компанийн ажилчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, дагалдан яваа албан тушаалтнуудыг хүлээн авсан юм. Энэ үеэр аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас Рио Тинто групптэй үүссэн татварын маргааны талаар тодруулав.

-Оюу толгой компанийн 2013-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд Татварын ерөнхий газраас аудит шалгалт оруулсан. Ингээд нийт 1.3 их наяд  төгрөгийн татварын акт тавьсан. Энэ мөнгийг төлсөн ч энэ асуудлаар Оюу толгой компанитай арбитрын маргаантай байгаа юм.          

Бас нэг асуудал байгаа нь газар доорх хүдрийн биетийн тусгай зөвшөөрлийг хоёр компани эзэмшдэг. Нэг нь Оюу толгой. Нөгөө нь АНУ-ын хөрөнгө оруулалттай Онтрээ гэж компани юм. Тусгай зөвшөөрлийн энэ асуудлыг шийдэхээр Рио Тинто группийн удирдлагууд ирсэн  тул бид эдгээр асуудлыг хэлэлцэнэ гэв.       

Өнгөрсөн долоо хоногт Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стоусхолм, Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жэксон, Рио Тинтогийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нар Улаанбаатарт ирсэн юм.     



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна