Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна

Admin
2025/03/22

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо. Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлуудын үр дүн, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах талаар хэлэлцлээ.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна. Орон сууцжуулах ажлыг 4 багцад хуваан эхлүүлж байгаа бөгөөд 1,2-р багцын ажлын тендерийг зарлажээ. Ирэх 7 хоногт 3,4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн байна. Сэлбэ дэд төвийн 1,2-р багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгана.

Газар чөлөөлөлт явагдсанаар тус бүс нутагт агаарын бохирдол 22.1 хувиар буурсан байна. Сэлбэ дэд төвд 10,068 айлын орон сууц ашиглалтад орж, сургууль цэцэрлэг эмнэлэг зэрэг иж бүрэн төлөвлөгдөж, анхны 20 минутын жишиг хот болох юм.

Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн сан байгуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна