О.Сэргэлэн: П.Батчулуун эмчийг буруутгаснаас явдлаас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна

Admin
2025/03/19

УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

Багийн ахлагч О.Сэргэлэн, УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүн элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын 5-хан хувийг тархины үхэлтэй донороос хийсэн. ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэж үздэг. Гэтэл энэ үзүүлэлт манай улсад хангалтгүй байгаа юм.

Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, Гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажилласан Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон  270 гаруй хүний ар гэрт санал тавьнаас 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрсөн. Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. П.Батчулуун эмчийг буруутгаснаас явдлаас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.  

  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар өнөөдөр 10.00 цагт УНТЭ-т мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хүний эрүүл мэндийн төлөө ажилласан эгэл жирийн эмч  Хорих 461-р анги руу хүргэгдсэн юм.  Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн мэдээллийн дараа Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч мэдээлэл хийнэ. 




7
angry
1
care
1
haha
4
liked
1
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.159
2025/03/27
0
0
ЭНЭ батчулуун ч энхийн цагаан тагтаа биш байна. ЯАХААРАА ар гэр нь зөвшөөрөөгүй байхад цогцноос эрхтэн авсан юм вэ? ЯАХААРАА улсаас өгөх ёстой 3 сая төгрөгний оронд 2 саяыг өгсөн юм вэ? АСУУЛТ их байна. Авсанаа аягүй бол наймалцсан уу?
Хариулах
66.181.189.58
2025/03/19
0
0
Энэ хүнийг ялласнаар шүүгчид хэчнээн хүний амь насанд шууд бусаар хохирол үзүүлж байгаагаа мэддэггүй юм байх даа
Хариулах
62.55.205.86
2025/03/26
0
0
чиний үр хүүхдийг зөвшөөрөл өгөөгүй байхад тэгээд тоночихсон бол яах байсан бэ, би лав зөвшөөрөхгүй. Энэ бол баригдсан нь л тухайн тохиолдол болохоор ужгирсан асуудал байх оо. Хүн болж төрсний үнэт чанар, нас барснаасаа хойш шарилаа хөндүүлэхгүй байх, эсвэл хөндсөн ч зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явагдах ёстой шүү. Цалгар наазгай, найзан дундаа ийм дампуу байж болохгүй.
Хариулах
202.179.25.156
2025/03/19
0
0
Ар гэрээс нь заавал зөвшөөрөл авах ёстой. Тэрнээс биш үхсэн л бол хамаа алга гэж хандаж болохгүй.
Хариулах
202.126.90.168
2025/03/19
0
0
Угаасаа л тэгнэ дээ. АМЬГҮЙ ДОНОРООС ХЭРЭГТЭЙ Л БОЛ ХЭРЭГЛЭХЭД БУРУУДАХ ЗҮЙЛГҮЙ ШҮҮДЭЭ ДЭЭР ҮЕД Ч ГЭСЭН АВДАГ Л БАЙСАН ШҮҮ ШАРИЛЫГ АВАХӨД БААХАН УТСААР ЯРЗАЙТАЛ УМИРАЛДУУЛААД ОЁЧИХСОН АЙМААР Л ЮМ ӨГДӨГ БАЙСАН ШҮҮДЭЭ. ЕР БАТ ЧУЛУУН ЭМЧИЙГ ЯЛАЛДАГ НЬ БУРУУ ШҮҮ САЙН ЭМЧ ХҮН ХИЧНЭЭН Ч ХҮНИЙГ АМИЙГ АВРАХ НЬ ТОДОРХОЙ ШҮҮДЭЭ. БАТ ЧУЛУУН ЭМЧИЙГ ЯЛАЛСАНД ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ БАЙНА
Хариулах
62.55.205.86
2025/03/26
0
0
Батчулуун хичнээн сайн эмч байлаа ч хүний үнэт чанар, халдашгүй эрх чөлөөнд нөлөөлж, шарилыг сэг зэм болгох эрх байхгүй шүү, заавал бүрэн дүүрэн зөвшөөрлөөр л авах ёстой. Үйл нь буруу л юм билээ ш дээ, хэдэн төгрөг авсан, хэдэн хүнийг өмнө нь ингэж сэглэснээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өршөөлд хамрагдах нь зүйтэй. Сайн эмч гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна.
Хариулах