17-18 насны эрэгтэй, эмэгтэй бүлэг хүмүүс бусдыг дээрэмдсэн хэрэг энэ сарын 3-наас 4-нийг шилжих шөнө гарсан байна

Admin
2025/03/07

Энэ оны гуравдугаар сарын 03-наас гуравдугаар сарын 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бусдын Samsung S-23 маркийн гар утас, 400.000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдүүдийг энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.149
2025/03/07
0
0
ХҮҮХДҮҮД БНА ДАА. ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛААСАЙ БИЛЭЭ. ХҮҮХДҮҮДИЙГ МӨНГӨГҮЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ АМЬДРУУЛЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ НЬ ХЭРЭГ АСУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. МӨН ЦААШЛААД АЖЛЫН БАЙРААР ХАНГАДГҮЙ ТӨРИЙН БОДЛОГО , НИЙГЭМ Ч БУРУУТАЙ
Хариулах