Сар шинийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Билгүүнийг Гавьяат тамирчин цолоор шагналаа. Мөн соёл урлагийн салбараас
УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цолоор,
М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат жүжигчин” цолоор тус тус шагнахаар болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна