ШУУД: Ж.Батзандан: "Оюу толгой"-н 34 хувьд ногдох ӨРИЙГ тэглэсэн гэдэг ХУДЛАА. Тэр бол Дубайн гэрээ байсан

М.Үүрээ
2025/02/20

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангаас Оюутолгой тойрсон асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, “Оюутолгой дээр маш олон алдаа гарсан.  Монгол улс Оюутолгойгоос болоод зургаан тэрбум долларын өрөнд орсон нийт улсын өр 34 тэрбум төгрөг болсон байна. Одоо бараг 10 тэрбум руу орсон биз. Тэр үед гэрээ байгуулсан хүмүүс нь Зоригт гэж хүн байсан Уул уурхайн сайд Ерөнхий сайд нь Баяр, Сангийн сайд нь Баярцогт гэж хүн байсан тэр хүмүүсийн мэдлэг боловсрол нимгэн байсан юмуу эсвэл санаатай тийм гэрээ байгуулсан юмуу гэдэгт бид их гайхдаг.  34 хувийг Монголын тал эзэмшинэ гэж хэлээд төлөөлөн удирдах зөвлөлд нь гурван хүн оруулдаг тэгээд 34 хувиа гадаадын банкуудад өр зээлийн барьцаанд тавиад явчихсан үүнээс болоод монголын ард түмэн олон тэрбумаар хэмжигдэх өрөнд баригдчихаад өтөнд баригдчихаад сууж байна. Оюутолгойн 34 хувийн өрийг тэглэсэн гэдэг бол худлаа Тэр бол Дубайн гэрээний өрийг тэглэсэн” гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.181
Өчигдөр
0
0
Энэ Батзандан ч их ойворгон хүн дээ яагаад АН-ЫНХАН засагт ороод байнадаа бурхан минь итгэхэд их бэрх хүмүүс дээ.
Хариулах
62.55.205.86
Өчигдөр
0
0
Шантааж уу, үнэн яриад байна уу?? Энэ чигээрээ яриад явбал хоёр гараа өргөөд дэмжье. Эсвэл хэдэн ногоон ам руугаа чихүүлээд таг болох уу????? Уул нь маш зөв яриад байх юм. Авилгатай холбоотой хүмүүсийг нь шоронд дахиж хийгээд, Рио-той ширээний ард суух хэрэгтэй. Хураана, авна гэхээсээ өмнө өгөөжтэй болгох, ашгаа адил тэнцүү хуваах хэрэгтэй. Баярцог, Баярыг бол бууудах хэрэгтэй
Хариулах
103.212.118.165
Өчигдөр
0
0
Яагаад бид алдсын бэ? Рио тинто гэж новшийн компани бна.Бид Оюутолгойг эргүүлж авах ёстой.Монгол хүний баялаг
Хариулах