Х.Энхтуяа: Над шиг ҮРЭЭ АЛДСАН олон ээж яахаа мэдэхгүй хууль шүүхийнхэнд ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД явж байгаа

М.Үүрээ
2025/02/19

Барс зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй зургаан жил болж байгаа талаар хохирогчийн ээж Х.Энхтуяа бидэнд мэдээлэл өглөө.

Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч нь их хэмжээний хахууль авсан нь илэрсэн ч торгуулаад өнгөрсөн гэдгийг тэр хэлж байлаа.

Хэргийн талаар  хохирогчийн ээж Х.Энхтуяа “Хүү маань 2017 оны гуравдугаар сард Барс зах дээр бусдын гарт хорлогдон амиа алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэргийг шийдвэрлэж өгсөнгүй. Шүүх, прокурор, цагдаа нар авлига авч, мөнгөний асуудал үүссэн учраас өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Иймээс ч ар гэрийнхнийх нь зүгээс маш их гомдолтой байна.

27-хон настай байхдаа хүү маань өөд болсон. Хэт их авлигажсан улс төр, хууль цагдаагийн байгууллага над шиг олон эхийн нулимсыг гаргадаг байх гэлээ.



0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна