Төрийн эрх бүхий алба хаагчид "CU"-гийн зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн гэх асуудлаар "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-гаас хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал тэд "Өөрсдийн бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа жижиг худалдаа эрхлэгчид "CU"-д дарлуулж,
зах зээлээ булаалгаж байна. 2016 оноос хойш ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо зөвшөөрлийн асуудлаар нийслэлийн үе үеийн дарга нартай ярилцаж байсан. Худалдаа үйлчилгээний чанараа сайжруулж 8-н нэрийн барааны дэлгүүр хүн амын төвлөрөл ихтэй газруудад байгуулъя гэхэд 50-80 сая төгрөг шаарддаг. Гэтэл 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын сүлжээ дэлгүүрт автобусны буудал бүрд шахуу зөвшөөрлийг нь өгч байна. Дотоодын жижиг ААН-үүд шударга өрсөлдөөнгүй зар зээлд дампуурахад хүрч байна. Нийслэлийн холбогдох удирдлагууд захиргаадалтын аргаар, авлига харж
зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүндрүүлж байна. Худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгодог дунд шатны дарга нар авлигад маш их өртөж байгаа.
"CU" компанийн санхүүжилтээр "нийслэл дүүргээс сургалт, аялалд оролцох хүмүүс" нэртэй нийт 15 хүнийг АТГ-т өгч шалгуулна" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна