Намайг жүжигчин болохыг аав огт дэмжээгүй,харин ээж дэмжиж байсан. Гэсэн ч миний хүсэл,мөрөөдөл жүжигчин болох байсан болохоор ааваасаа нууцаар Ховдоос Улаанбаатар руу ирж СУИС-д шалгуулаад тэнцсэн. Анх өөрийнхөө гадаад төрхөнд итгэл муутай,давхраатай охидууд хөөрхөн харагддаг байсан. Ээжээсээ яагаад би давхраагүй юм бэ? гэж их асуудаг байлаа. Миний голоод байсан төрх минь өнөөдөр миний давуу тал болсон. Одоо бол өөрийгөө байгаагаар нь хайрлах нь чухал юм байна гэдгийг ойлгосон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна