“ОЮУ ТОЛГОЙ ХХК” ТОЙРСОН БУЛХАЙ ЦУВРАЛ 2: “Уужимод” компанийн захирал Б.Эрдэнэ-очир, Оюу толгойн ГУРВАН том даргад олон жил “ХУВЬ” хүртээж, хамтарсан түүх

М.Үүрээ
2025/02/13

             Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг Оюу толгой тойрсон тендер болон худалдан авах ажиллагааны асуудлыг шалгавал цагаан захтануудын үйлдсэн буюу дарга нарын мөнгө идсэн түүх дуусахгүй. 

Тэдний хуулийн болон тендерийн сонгон шалгаруулалтын аргыг ашиглан үйлдсэн гэмт хэрэг түүнээс хүртсэн ашиг тоймгүй.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас аймгийн иргэдийн хуралд удаа дараа сонгогдсон “Уужимод” компанийн захирал Б.Эрдэнэ-очир гэгчийг Оюутолгойн худалдан авалтын газрын дарга нар олон жил дэмжиж, тэтгэсээр яваа аж. 

Б.Эрдэнэ-очирт 2018 оноос эхлээд түүний үүсгэн байгуулсан “Уужимод” ХХК,  “Хан Богд Тээвэр ложистик” ХХК –д ган бөөрөнцөгийн тээвэр, зэсийн баяжмалын тээвэр, хайрга дайрганы үйлдвэр, ган бөөрөнцөгийн үйлдвэр зэрэг томоохон худалдан авалтын ажлуудыг өгсөөр байгаа.

Улмаар Б.Эрдэнэ-очироор Ханбогд суманд 5,000 айлын орон сууц бариулах нийт 50,000,000 америк долларын санхүүжилт, хөрөнгө оруулалтийг Оюутолгой компаниас дэмжиж өөрсдийн зүгээс болон банкуудаар дамжуулан 2021 оноос эхлэн шат дараатайгаар олгосон. Б.Эрдэнэ-очир нь өдгөө 1,500 орчим айлын орон сууцыг Ханбогд суманд барьж, ашиглалтанд оруулсан. 

Үүгээр ч зогсохгүй Б.Эрдэнэ-очир нь эдгээр орон сууцнуудаа зах зээлийн бодит үнэлгээнээс хэд нугалсан үнээр зарах эсхүл түрээслүүлж ашиг олохын тулд Оюутолгой уурхайд ажиллаж буй Монгол ажилчидыг Ханбогд сум руу гэр бүлээр нь нүүлгэн суурьшуулах ил, далд лоббиг Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нар нь Оюутолгой компанийн гадаад удирдлагуудад эрчимтэй хийгээд эхэлжээ. Үүнийхээ хариуд багагүй хувь хүртдэг байдал нь уламжлал болсон гэтэй.

     Дэлхийн жишигт хүрсэн тодотголтой Оюутолгой уурхайд гадаад ажилчдаас хэдэн арав дахин бага цалин авдаг Монгол ажилчид удахгүй Улаанбаатар хотын шинэ орон сууцнаас ч өндөр ханшаар Ханбогд суманд орон сууц худалдаж авах эсвэл ажлаасаа гарах шахалт, дарамттай тулгарах нь. Монгол ажилчиддаа том дарга нар нь сонголт үлдээгүй.

      Хамгийн хачирхалтай нь яагаад Оюутолгой уурхайгаас хараат Ханбогд суманд ямар ч өрсөлдөх нөхцөл гаргагүй, цорын ганц компанийг Монопол байлгаж ажилчидын орон сууцыг бариулав. 

  Ашиглалтанд оруулсан орон сууцнуудаа Ханбогд сумын жирийн иргэдэд зарахгүй яагаад бүтэн 2 – 3 жил хав дарж, хүлээгээд, Оюутолгойд ажиллаж байгаа 10,000 Монгол ажилчидыг нүүлгэхээр улайран зүтгээд байна вэ гэдэг нь нөгөө л хувь хүртдэг түүндээ амташсан дарга нарын увайгүй үйлдэл.

 Ард нь ямар мөнгөний, луйварын ашиг сонирхол яваад байна вэ гэдэг нь Б.Дуламсүрэн дарга хариулт өгнө.  

Өнөөдрийн байдлаар Оюутолгой уурхайд ажиллаж байгаа 10,000 гаруй Монгол ажилчид бараг 90% нь Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууц авчихсан, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийг төлөвлөчихсөн амьдарч байгаа. 

Гэтэл Оюутолгой уурхайн Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нар албан тушаалаа урвуулан ашиглан өөрсдийн хувь хүртдэг хамтран олон жил тендер мөлжсөн эрх ашгаа буюу Б.Эрдэнэ-Очирыг нэгдүгээрт тавьж байна. 

Учир нь тэд ашиг сонирхол нэгтэй. Тэдэнд Оюу толгой тойрсон их мөнгийг удаан хугацаанд өөрсдөө идэж байх том амбиц үргэлжилсээр байна. Үүнийг өнөөдрийг хүртэл хуулийнхан шалгахгүй байгаа шалтгаан мөн л анхаарал татсан сэдэв хэвээр байна. Дараагийн цуврал нийтлэлээрээ уншигч та бүхэнд тендер олгосныхоо хариуд дээрх гурван дарга ямар ашиг хүртдэгийг задлан хүргэх болно. 


17
angry
0
care
0
haha
3
liked
0
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.209
2025/02/18
0
0
Оюутолгойд супермаркет ажиллуулахын тулд тендэр хариуцсан ажилтанд 300 сая төг авилга өгч орсон сурагтай. Ийм л авилгалд идэгдсэн газар даа. Танил тал ах дүү намаараа нийлж ханаж цадахгүй идэж ууж бна даа . Сумаараа л харж бна
Хариулах
59.153.112.138
2025/02/16
0
0
БУЗРЫН НОВШ.ХОГИЙН САВ Ч ТЭДЭНД ОЛДОХГҮЙ ЮМУУДЫГ МАН ТЭЖЭЭГЭЭД ХАМТАРЧ ИДЭЭД.
Хариулах
197.211.63.85
2025/02/15
0
1
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
139.5.217.115
2025/02/15
0
0
Наадах бөөр худалдаж авна гэсэн дараа боль.Непал , Балба улсын иргэд иймэрхүү зард итгэж энэтхэгт бөөрөө хямд өгсөн тухай дэлхийгээр нэг шуугиж байна .
Хариулах
202.126.89.69
2025/02/15
0
0
Тээвэр нь бүр сүйрсэн цавчаа ньбүр хэрээс хэтэрсэн мсрл гэх хятад компаниг хэзээ зайлууоах вэ
Хариулах
109.70.100.67
2025/02/15
0
0
Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгууладтад данда дарга нарын арын компаниуд шахаагаар сонгогдон оролцсон. Амарбаясгаланг тойрсон олон компани тендер авсан.
Хариулах
202.55.188.38
2025/02/15
0
0
Амартүвшин гэж амташсан хулгайч даа...
Хариулах
66.181.191.120
2025/02/14
0
0
Нэг Монгол хүний компани орон сууц барьж байгаа юм байна,яагаад болохгүй гэж?.Заавал гадны компан и барих ёстой юм уу! Нөгөө талаар энэ хүн бүх юмыг ганцаар авч бусдын атаархал ,эгдүүцлийг хөдөлгөх хэрэг байна уу гэдгээ бодмоор!
Хариулах
103.212.116.196
2025/02/14
0
2
Эрдэнэт 85000 хүнтэй хот болсон байхад Эрдэнэтээс 4 дахин том уурхай болох ОТ- д Ханбогд сумын хар даа хүн ам нь 10к хүрээгүй байж байгаа царайг нь дээ!?
Хариулах
139.5.217.115
2025/02/15
1
0
Говьд хот босгож хэрэггүй дээ .Нөөц дууслаа орхигдсон хот л үлдэнэ . Эрдэнэт нөөц дууслаа гэхэд эрчимжсэн мал аж ахуй газар тариалан эрхлэх боломжтой газар шүү .
Хариулах
203.23.49.69
2025/02/14
0
0
Нэг талаас шударга бус зүйлийг эрэн сурвалжилсан шударгасэтгүүлчид гэж магтмаар. Нөгөө талаас булхайтай материалыг шууд нийтлэлгүй задлан хүргэх болно хэмээн сүрдүүлсэн нь нөгөө л шантажчин сэтгүүлчдийн үйл ажиллагаа гэж буруушаамаар.
Хариулах
103.212.118.153
2025/02/14
0
0
Монгол ардын намын хачиг, бөөс,бөөсний хуурснууд
Хариулах
202.9.41.98
2025/02/13
0
0
ОТ н монголчууд ч,бүтэхгүй новшнууд даа
Хариулах
139.5.219.240
2025/02/13
0
0
Аргагүй л дээ. Нам дагасан суганы үснүүд зүгээр байлаа юу
Хариулах
202.55.188.109
2025/02/13
0
2
Муу лалрууд
Хариулах
66.181.186.230
2025/02/13
0
0
Иймэрхүү гаднынханд үйлчилсэн тавиурууд Монголд ашигтай юу ч хийхгүй. Шууд зайлуулах хэрэгтэй
Хариулах