Та буяны ажилд ирээд дуу дуулаад өгөөч, бидний салалтыг гэрчлээд хөтлөөд өгөөч гэж хэн ч урлагийн хүнийг урьдаггүй. Харин бидний хуримын өдөр, хүүхдийн минь сэвлэг үргээх ёслол, төрдөө үнэлүүлсэн гавьяаны минь найранд хүрээд ирээч гэдэг. Энэ ч утгаараа урлагийн хүний хамгийн сайхан зүйл нь бусдын аз жаргалтай мөчийг хамтдаа хуваалцдагт оршдог учраас мэргэжилдээ хайртай. Мөн би хоббигоо өөрийнхөө ажлыг болгосон учраас жаргаж ажилладаг. Цагийг маш их хайрладаг. Зугаа цэнгэл хөөснөөс тэр цагаа зааланд өнгөрүүлж төмөр өргөхийг илүүд үздэг учраас согтууруулах ундаа хэрэглэдэггүй гэж ярих түүнийг Ц.Отгонбаяр гэдэг. Тэрээр СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд зохиолын дууны урлагт хүч үзэхийн сацуу "Monster gym" фитнес клубт дасгалжуулагч багшаар ажилладаг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна