ХЭРГИЙН ГАЗРААС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ: ДУГААР НЭГ "БАЯНЧАНДМАНЬД БУУН ДУУ ГУРВАНТАА ГАРСНЫ УЧИР"

Admin
2025/02/05

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хүндэт доктор”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч Загдын Батсүхийн Хэргийн газраас  сурвалжилсан тэмдэглэл номоос... Энэ хүү ном дээр дурдагдсан үйл явдлууд нь  шүүхээр таслан шийдвэрлэгдсэн бодит гэмт хэргүүд болно.

Түүнийг Батаа овогтой Соёмбо гэдэг. 1972 онд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Тэрээр 1987 онд 15 настайдаа Эрүүгийн хуулийн 112-3-буюу хүчингийн хэргээр 3 жилийн тэнсэн, 1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155-1-дээрмийн хэргээр 3,5 жилийн хорих ял,1991 онд Эрүүгийн хуулийн 233-3-хулгайн  хэргээр 4 жил, 1996 онд Эрүүгийн  хуулийн 239-3 танхай, 112-1 хүчингийн хэргээр 4 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.  Хорвоод хүн болж төрөөд 26 хан жил амьдрахдаа тэрээр ийм л нүгэл үйлдэж Мааньтын хорих ангид ял эдэлж байж. Гэтэл хорих ангийн удирдлагууд хорих газрын гадна гахайн байрны сахиулын ажилд томилсноор нэг л өдөр тэндээс оргож одоо өгүүлэх гэж буй гэмт хэрэг үйлдэгджээ.

Хохирогч Ц.Энхдагуул

Тэр өдөр би машинд банз ачуулж дараа нь хамт ажилласан гурван нөхөртэйгөө нийлж архи уугаад байж байтал Мааньтад ял эдэлж байсан  миний төрсөн эгчийн хүүхэд Соёмбо гэнэт ороод ирсэн. Архи өгөхөд амсаад буцааж өгсөн. Тэр хэлэхдээ би хорих ангийн гурил ачихаар Улаанбаатарт ирсэн. Даргаасаа нэг хоногийн чөлөө аваад ирлээ. Маргааш буцна. Явахад 2шил архи, 20 мянган төгрөг өгөөрэй гэсэн. Тэгж байснаа та нар намайг шоронд байхад эргэсэнгүй гэж агсам тавьж хутга гаргасан. Хутгыг нь булааж автал, намайг боож унагаад зодсон. Хадуурын сам хөрөө барьчихсан бүгдийг ална гэж дайраад байсан. Мөн лантуугаар миний мөр рүү цохисон. Үүнээс гадна цагдаа Хатанбаатар, ахмад Жаргал нартай тооцоо хийнэ гэж занаад байсан. Тэгээд манайхаас явсан гэжээ.

Одоо шол хэрэг рүүгээ оръё. Энэ өдөр бол 1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр. Төв аймгийн Баянчандмань  сумын төвд суух жолооч Жавынх амины дөрвөн өрөө байр, гарааш, ногооны талбай бүхий хашаатай товхийсэн амьдралтай айл. Гэрийн эзэн Жав  Улаанбаатар хот руу ажил хөөцөлдөхөөр явж, эхнэр Чимгээ нь 5 хүүхдийнхээ хамт гэртээ үлджээ.  Тэд зурагтаа үзэж, даалгавраа хийн жирийн л нэгэн өдөр өнгөрч байв. Гэтэл 19 цагийн үед түгжээгүй байсан гэрийн хаалга гэнэтхэн онгойж зэвхий хүйтэн царайтай залуухан эр ороод ирэв.Танихгүй эрээс айж, цочирдсон охин нь: Энэ ах хоёр гартаа хутга барчихсан байна гэж сандран хэлэхэд өнөөх эр шууд урагш давшлан дуугүй байцгаа, дуугарах юм уу ямар нэг илүү дутуу үйлдэл хийвэл шууд ална шүү гэж тушаан бүгдийг гал тогооны өрөө рүү оруулахдаа ээжийнх нь бөгс рүү хүчтэй өшиглөн чи энд үлд гэж тушаал буулгав. Араатан шинжтэй балмад залуугийн  хүйтэн мэсээр далайлгасан сүрдүүлгэн дор  хүчин мөхсөдсөн хөөрхий бүсгүй арга ядан түүний өлмийлд сөгдөн

-Намайг өршөө, хүүхдүүдийг минь явуулаач, чамд мөнгө төгрөг юу хэрэгтэй байна бүгдийг өгье, юу даргатайгаа ав, би чиний ээж шиг хүн шүү дээ гэж уйлан гуйж хөлийг нь тэвэрч авав. Тэгтэл шууд л угз татан босгож, цээж рүү нь том балиусаар чичлэн, хоолой дээр нь хутга тулгаад бурхан тахилтай зочны өрөө рүү түлхэн орж, хувцсыг нь тайлж балмад үйлдэл хийгээд зогссонгүй чи муу хөгшин авгай намайг хангахгүй байна. Би танайд хэд хононо, намайг байнга хангаж бай, дараа нь чамайг хэдэн хүүхэдтэй чинь алж, ногооны зооринд чинь хийж хаяна гэх мэтээр сүрдүүлсээр байв. Ингээд бүсгүйг буйдан дээр үлдээж битгий хөдөл, хөдөлбөл ална шүү хэмээн дахин сүрдүүлээд хүүхдүүд байгаа өрөө рүү чиглэв. Энэ мөчид гэрийн эзэгтэй хагас дутуу хувцаслан цонхоороо зугтаж хүмүүсээс тусламж гуйжээ. Хүүхдүүдээ балмад этгээдэд үлдээсэн эх нь хөл нүцгэн гүйж яваагаа ч үл анзааран

- Та минь ээ зэрлэг алуурчин миний хүүхдүүдийг алаад зоорь руу хийж байна, ядаад ганц хоёрыг нь ч гэсэн амьд гаргах юмсан туслаарай гэж уйлан, хашхирч явжээ. Сонссон хүмүүс сумын засаг дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт хэл хүргэж, хэсгийн төлөөлөгч хамгийн түрүүнд хэргийн газар хүрч очжээ.

Энэ хооронд өнөөх балмад эрэгтэй хүүхдүүдийг зочны өрөө рүү хөөн оруулж бүгдийг нь хувцсаа тайлж хөнжилд орохыг тушаав. Ингээд 13 настай охиныг  нүцгэнээр нь гал тогооны өрөөнд оруулж зэрлэгээр хүслээ хангажээ.

Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн дарга, ахлах дэслэгч Лхагвасүрэн ярихдаа: 

1998 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагт албаны өрөөндөө байж байтал захиргааны жижүүр утсаар мэдэгдсэн. Буугаа аваад гарсан. Зам зууртаа автын осол дээр ажиллаж байсан хоёр цагдаадаа машин аваад араас яаралтай очоорой гэж хэлчхээд түрүүлж явсан. Хашааны үүдэнд хүрч очтол хаалга нь дотроосоо түгжээтэй байсан тул хашааг давж орсон. Байшинд хүрч хаалгыг тогштол бас цоожтой байсан. Байшингийн араар тойрч цонхоор хартал туранхай чөргөр охин нүцгэн зогсож байгаа нь харагдсан. Цонхыг зөөлөн тогшиж хаалгаа онгойлго гэж дохио зангаагаар хэлсэн. Хаалга руу очтол гэмт этгээд хоёр гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь “Хутгаа хаяад гараад ир. Үгүй бол гарыг нь хуга буудна шүү” гэж сануулсан.  Гэтэл нөгөө гэмт этгээд “Над руу ойртох юм бол чамайг ална, өөрийгөө ч ална. Би шийдсэн хулгайч шүү” гэж хашхираад байв.

- чи муу хөгшин авгай намайг хангахгүй байна. Би танайд хэд хононо, намайг байнга хангаж бай, дараа нь чамайг хэдэн хүүхэдтэй чинь алж, ногооны зооринд чинь хийж хаяна гэх мэтээр сүрдүүлсээр байв. Ингээд бүсгүйг буйдан дээр үлдээж битгий хөдөл, хөдөлбөл ална шүү хэмээн дахин сүрдүүлээд хүүхдүүд байгаа өрөө рүү чиглэв. Энэ мөчид гэрийн эзэгтэй хагас дутуу хувцаслан цонхоороо зугтаж хүмүүсээс тусламж гуйжээ. Хүүхдүүдээ балмад этгээдэд үлдээсэн эх нь хөл нүцгэн гүйж яваагаа ч үл анзааран

- Та минь ээ зэрлэг алуурчин миний хүүхдүүдийг алаад зоорь руу хийж байна, ядаад ганц хоёрыг нь ч гэсэн амьд гаргах юмсан туслаарай гэж уйлан, хашхирч явжээ. Сонссон хүмүүс сумын засаг дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт хэл хүргэж, хэсгийн төлөөлөгч хамгийн түрүүнд хэргийн газар хүрч очжээ.Энэ хооронд өнөөх балмад эрэгтэй хүүхдүүдийг зочны өрөө рүү хөөн оруулж бүгдийг нь хувцсаа тайлж хөнжилд орохыг тушаав. Ингээд 13 настай охиныг  нүцгэнээр нь гал тогооны өрөөнд оруулж зэрлэгээр хүслээ хангажээ.

Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн дарга, ахлах дэслэгч Лхагвасүрэн ярихдаа:

Энэ үед түүнд сануулж хэлээд эхлээд дээшээ нэг, дараа нь хоёр хөлийн хооронд нэг хий буудсан. Нөгөө залуу чи намайг айлгаад нэмэргүй, би үхэхээс айхгүй байна гээд хаалгыг хөлөөрөө өшиглөж гарч ирээд өөдөөс дайрсан. Би сандарч баруун гар руу нь буудсан. Гэмт этгээдийг сөхрөөд суух хооронд хутгыг нь авсан. Энэ үед хүмүүс араас ирсэн. Ингээд гэмт этгээдийг манай хоёр цагдаа эмнэлэг рүү авч явсан. Хүүхдүүдийг минь алаад зооринд хийгээд байна гэж анх ээж нь хэлсэн болохоор хүүхдүүд рүү яаран очсон. Аз болоход хүний амь эрсдээгүй байхад үйлдлийг таслан зогсоосон. Дараа нь эмнэлэг дээр очин гэмт этгээдтэй уулзахад  намайг өмнө нь барьсан танай цагдаа Хатанбаатарыг алах гэж ирсэн юм. Жаргал ахмадтай бас тооцоо хийнэ. Чи азтай байна гэж цагдаадаа хэлээрэй. Шоронгоос гарч ирээд чамайг ч мөн  ална гэх мэт заналхийлж байсан.

Хохирогч Чимгээ: Намайг болон балчирхан 13хан настай охиныг минь зэрлэгээр хүчирхийлж, амьдралд нь хар толбо үүсгэсэн тэр бузар этгээдийг үнэн голоосоо зэвүүцэн, жигшиж байна. Тэр үед хүмүүст хэл дуулгаад эргэж хашаандаа орж ирэхэд буун дуу гарсан. Гэртээ гүйн ороход хүүхдүүд ухаан балартчихсан том хүү минь намайг танихгүй ойртвол ална шүү гээд орилж байсан. Охины маань хөл, гуя нь нил цус болчихсон. Хөдөлж чадахгүй алцайгаад зогсож байсан. Удалгүй ухаан алдаад уначихсан. Энэ үед цаг 20 цаг 20 минут болж байсан. Охин маань өмнө нь аваарт орж гэмтэл авснаас болоод хааяа ухаан алдаж унадаг болсон юм. Харин саяны хүчингийн шарахаас болоод эрэгтэй хүн харж чадахгүй уйлж, орилж, дэмийрдэг болсон. Орой болохоор л над руу хутга барьсан хүн ирж байна гээд орилж, хашхирдаг болсон. Хэдий охин минь сэтгэлийн гүн шарх авч сэтгэцэд нөлөөлсөн ч хэсгийн ахлагч маш хурдан ирж хүүхдүүдийг минь амьд сэрүүн байхад аварсанд талархаж байна. Хэсгийн төлөөлөгч Лхагвасүрэн гуайдаа хязгааргүй  их баярлаж, ачийг нь насан туршдаа мартахгүй, талархаж явах болно гэдгээ хэлмээр байна гэжээ.

Гэрч Я.Алтаншагай /Баянчандмань сумын засаг дарга/

Энэ соёмбо гэдэг залуу манай сумынхныг түүвэйж явдаг танхай хүн бөгөөд үүнээс өмнө 2,3-н ч удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл авч байсан. Сумын  цагдаа Хатанбаатарыг хутгалж байсан, ална гэж байнга заналхийлж явдаг. Гэтэл Соёмбод  дөрөвхөн жилийн хорих ял өгсөн. Ийм архаг гэмт хэрэгтнийг яагаад ингэж сул чөлөөтэй явуулдаг  байна? Хорих анги гэдэг чинь ялтныг хорьж цагдаж байх үүрэгтэй биз дээ. Харин энэ удаад гэмт этгээдийг манай сумын цагдаагийн хэлтсийн дарга Лхагвасүрэн маш дайчин, шуурхай,зоригтой ажиллаж таслан зогсоож чадлаа гэсэн байна. 

 

 

 

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна