Маргаашаас автобусанд зорчих төлбөр ₮1000 болно

Admin
2025/01/31

Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар мэдээллээ.

Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 2014 онд өөрчлөлт орсон цагаас дахин өөрчлөлт ороогүй. Нийслэлийн ИХТ, НЗДТГ-ын санаачилгаар нэмэхээр өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ нь ердөө үнэ нэмэгдсэн гэсэн үг биш. Иргэн тухайн өдөр дөрвөн удаа зорчиход 1000₮ байх, дамжин суулт 30 минутаар хязгаарладаг байсан бол хугацаа хязгаарлахгүй болсон.

Мөн дамжин суулт хийж дараагийн автобусанд суухдаа өөр чиглэлд суух ёстой байсан бол чиглэл харгалзахгүй болсон.

Нийтийн тээврийн хоёр систем хэрэгжиж байгаа ба U-money картаа цэнэглээд ашиглах нөхцөл хэвээр юм. Төлбөрийн шинэ систем нь картаа худалдаж аваад уншуулах боломжтой. Нийслэлд 100 байршилд киокс машин байршуулсан ба тэнд картаа худалдаж авах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. Хэрэв карт авахгүй гэвэл нэг удаагийн QR кодоор цэнэглэж, автобусандаа уншуулж болно.

Бэлэн мөнгөөр үйлчлэх боломжтой байхад мөнгөн дэвсгэртийг урж тастах зөрчил гарч байсан тул хориглосон ч картаа уншуулахгүй байх тохиолдол их гарах болсон. Тиймээс 2024 оноос дахин зөвшөөрсөн ба нийт 146 сая зорчилт хийсний 8 гаруй сая нь бэлэн мөнгөөр зорчсон байсан.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна