Х.Баасанжаргал: Засгийн газрын өнөөдрийн шийдвэр албажаагүй байна. Тэр хүртэл морин уралдаан зохион байгуулах боломжгүй

Admin
2025/01/29

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун нар мэдээлэл өгч байна

УИХ-ын гишүүн Х.Баасaнжаргал: Бид хуульчдаар дүгнэлт гаргуулна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээрээ байна. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн үндэслэл надад их сонин байна.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэр албажаагүй байна. Тэр хүртэл морин уралдаан зохион байгуулах боломжгүй гэдгийг хэлье. Хэрэв энэ хугацаанд уралдаан болбол хууль зөрчсөнд тооцогдоно.  

Энэ хэвлэлийн хуралд оролцоогүй ч Засгийн газар хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзсэн УИХ-ын олон гишүүн бий. Бид нэгдэж дараагийн арга хэмжээг авна.

Өмнөх түүхийг би дахин ярья. 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан. Үүнээс хойших бүх Засгийн газарт бид хаврын морин уралдаан нь буруу юм гэдгийг хэлж ярьсаар ирсэн. Гэтэл өнөөдөр тэр үе рүүгээ буцаж, 20 жилээр ухарлаа. Энэ сэдвийг үеийн Засгийн газар үл тоомсорлож ирсэн.         

2017 онд хамгийн анх шүүхэд хандсан. 2004-2017 оны хооронд яагаад шүүхдээгүй юм гэж олон хүн надаас асуулаа. Учир нь иргэний нийгмийн байгууллага, ТББ шүүхэд хүний эрхийн асуудлаар хандах боломжгүй байв. Захиргааны тухай хуульд 2016 онд өөрчлөлт орсноор ТББ-ууд нийтийн ашиг сонирхлын төлөө шүүхдэх хуулийн боломж бүрдсэн юм.

Бүх хуульд, олон улсын гэрээгээр хүүхдийн эрхийг Засгийн газар хариуцна гэсэн байдаг. Ямар ч хуульд орон нутгийн удирдлага хүүхэд хамгаалах үүрэггүй. Засгийн газар өөрийнхөө үүргийг шилжүүлж болохгүй.Тэгвэл яагаад төсвийг нь шилжүүлэхгүй байгаа юм. ЗГ өөрсдөөсөө зайлуулахын тулд энэ асуудлыг орон нутгийн удирдлагууд руу шидэж байгаа нь өөрөө маш буруу жишгийг тогтоож байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна