Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.29/ танилцууллаа.
Тус хуралдаанаар хаврын хурдан морины уралдааныг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэх мэдээлэл бий. Монголын морин спорт уяачдын холбооноос тус хаврын морин уралдааныг сэргээх саналыг тавиад буй. Засгийн газраас 2004 онд тогтоол гаргаснаар жил бүрийн сар шинийн баярын дараа хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэнийг 2019 онд Засгийн газар тогтоол гарган хориглосон. Учир нь, хаврын морин уралдааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэх, амь насаа алдах зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байсан тул хориглосон юм.
- Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар
- ““Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай”
- Засгийн газрын тогтоолын төсөл
- Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг багтжээ.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ олон хоног амардаг байх хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэ төслийг мөн хэлэлцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна