Шүүхээс Д.Нямжавыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жилийн хорих ял оноожээ.
Түүнтэй холбогдох хэргийг өчигдөр /2025.01.27/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хаалттай хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Шүүхээс Монгол Улсын иргэн Д.Нямжавыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жил нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон гэдгийг албаныхан мэдээллээ.
Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна