Баянзүрх, Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт дрон туршилтын талбайг байгуулна

Admin
2025/01/28

Дроны дэлхийн зах зээл 28 тэрбум ам.доллар хэмжигдэж байгаа бол 2032 он гэхэд 208,38 тэрбум ам.доллар болж өсөх хандлагатай байна.

Монгол Улсад дроныг иргэд олон нийтээс гадна улсын онцгой салбаруудад ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид батлан хамгаалах, хөдөө аж ахуй болон тээвэр логистикийн салбарт хэрэглээг нь нэмэгдүүлэх зорилгоор бид хууль эрх зүйн орчныг нь бий болгохоор ажиллаж байна. Тухайлбал,

-Дроны анхны хуулийн төслийг боловсруулж байна.

-Дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулахаар болсон,

-Дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна