IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас шилжүүлнэ

Admin
2025/01/28

2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг хэзээ иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас тодрууллаа.

ТЕГ-аас өгсөн мэдээллээр, өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг 2025 оны хоёрдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Буцаан олголтын урамшууллаараа 20171 иргэн хөрөнгийн албан татвараа төлсөн. Мөнгөн дүнгээр 551.3 сая төгрөгийн татварыг иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо төлсөн байна.

Өнгөрсөн улирлын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэлээ.

Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой байна.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

1
angry
0
care
1
haha
5
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна