Багш, сурагчид бүгд масктай хичээллэнэ!

Admin
2025/01/28

Ерөнхий боловсрол, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор боловсролын ерөнхий газар /БЕГ/-аас чиглэл хүргүүлжээ. Тодруулбал, ханиад томуугийн тархалттай холбоотойгоор бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, реторуудад БЕГ-аас амны хаалт тогтмол зүүх чиглэл өгсөн байна.

Чиглэлд, Улсын онцгой комиссын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны нэгдүгээр албан даалгаврын дагуу "Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт"-ийн тархалтын эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2023 оны А/28 дугаар тушаалын хавсралтаар буталсан аргачлалын дагуу мэргэжлийн баг зохион байгуулж, үнэлгээний дүнгээр эрсдэлийн түвшин "өндөр" гарсан.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацаа дуусах, их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд,

  • Сургуулийн орчинд багш, ажилтан, суралцагчдыг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх,
  • Сургуулийн анги, танхимд гар халдваргүйжүүлэгч заавал байршуулах зэргийг тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна