Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмчийн биеийн байдал нь сайнгүй байгаагаас гуравдугаар эмнэлэгт хүргэгдлээ

Admin
2025/01/27

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нар Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэй очиж уулзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрбээр:

-Цагдан хорих 461 дүгээр ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уузлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ.

Зүрхэндээ долоон стэнд буюу тэлэгчтэй учраас хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм.

Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж ажиллах болно. Эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барина.

П.Батчулуун эмчийгээ ойлгож, хайрлан хамгаалж буй салбарынхан та нараараа маш их бахархаж байна. Баярлалаа" гэжээ



0
angry
0
care
1
haha
8
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.32
2025/02/05
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
178.174.229.45
2025/02/01
0
0
UHEED UGUHUUR N UURIINH ELEG ZURH SUDAS YUMIIG ABAH HTEI MUU BUZARIIG
Хариулах
139.5.216.243
2025/01/27
0
0
Идэж ууснаа барьж хорихгүй байж ямар нийгэм бэ .
Хариулах
103.212.118.20
2025/01/27
0
0
Хүний төлөө гэсэн сэтгэл гаргасны төлөө ялтан болгох нь зүй бус үйлдэл шүү
Хариулах
49.180.103.250
2025/01/27
0
0
Хүний төлөө явж байгаад шоронд орно гэдэг бол ёстой утгагүй зүйл..
Хариулах