“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно. Тодруулбал, 2025 оны 01-р сарын
26-ны ням гарагт буюу маргааш 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах аж.
“Атар” хэвийн боовны барилдаанд барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэн гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна