БАХАРХАЛ: 10 настай О.Эгшиглэн охин ЦЭЭЖ ТООЛЛЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

М.Үүрээ
2025/01/23

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сурагч О.Эгшиглэн АНУ Калифорниа мужийн Лос Анжелос хотод зохиогдсон GLOBAL CUP ABACUS MENTAL ARITHMETIC CHAMPIONSHIP - 2025 тэмцээнд 10 насандаа Алтан цомын эзэн болжээ.

Түүний амжилтуудаас дурдвал:

Улсын хэмжээнд Цээж тогтоолт ой тогтоолтын тэмцээнд Алт - 2 Мөнгө - 3 Хүрэл - 3 цом медаль тус тус хүртэж байсан.

Олон улсын чанартай тэмцээнд оролцож байснаас дурдвал

• 2022 онд UCMAS International online challenge цээж тооллын тэмцээнээс МӨНГӨН цом

• 2023 оны 1 сард UAAA WORLD CUP 2023 Олон улсын цээж тооллын тэмцээнээс АЛТАН ЦОМ

• 2023 оны 12 сард Малайз улсын Куала Лумпур хотод зохиогдсон Цээж тооллын тэмцээнд гүнзгий ангилал HIGHER B түвшинд - Мөнгөн цом




0
angry
3
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна