АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Иллинойс мужийн цагаачид, дүрвэгсдийн эрхийг хамгаалах эвсэл (Illinois Coalition for Immigrant & Refugee rights, ICIRR)-ээс гаргасан мэдээллийг Иллинойс мужийн захирагчийн алба зэрэг байгууллагаас түгээж буйг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас монгол хэл рүү орчуулан хүргэж байна.
Хэрэв та ICE-аас ажиллагаа явуулж буйтай таарвал ICIRR-ийн гэр бүлийн дэмжлэгийн 24 цагийн шуурхай утас (1-855-435-7693) руу залгаж мэдээлээрэй.
• Хэрэв та ажил дээрээ, эсвэл олон нийтийн газар ICE-ийн ажилтантай харьцах тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу:
o ICE-ийн ажилтнууд таныг байцаах, эсвэл баривчлах тохиолдолд дуугүй байх эрхтэй.
o Тайван байж, хоёр гараа тухайн ажилтны нүдэнд ил харагдахуйц байдалд байлгах.
o Цагаачлалын буюу иргэншлийн статусынхаа талаар цагдаа, цагаачлалын ажилтан, эсвэл бусад албан тушаалтантай ярилцах,
o Агуулгыг нь ойлгоогүй ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурах (Та өмгөөлөгчтэй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой)
Хэрэв цагаачлалын албаны ажилтан таны гэрийн хаалгыг тогшвол хаалгаа битгий нээгээрэй. Хүүхдүүддээ ч гэсэн хаалгаа нээхгүй байхыг захиарай. ICE-ийн ажилтнууд таны гэрт нэвтрэхийн тулд шүүгчийн гарын үсэгтэй баривчлах зөвшөөрөлтэй байх ёстой. ICE-ийн “баривчлах зөвшөөрөл” нь шүүгчийн гарын үсэггүй байдаг бөгөөд тухайн албаны ажилтнууд гарын үсэг зурсан хүснэгтүүд байдаг. Тиймээс тэдгээр баримт бичиг таны зөвшөөрөлгүйгээр таны гэрт нэвтрэх эрхийг ICE-ийн ажилтнуудад олгохгүй.
o Аюулгүй газар руу ороорой.
oХэрэв та АНУ-ын иргэн бөгөөд аюулгүй гэж үзвэл, явагдаж буй ажиллагааг утсаараа бичих, эсвэл харсан зүйлсийнхээ талаар тэмдэглэл хөтлөж болно. Гэхдээ тухайн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, эсвэл саад учруулахаас зайлсхийх ёстой.
o Баталгаажаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэх,
o Мөрдөн шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр өөрийгөө эрсдэлд оруулах
Үүнд:
o Яаралтай холбоо барих хүмүүсээ тодорхойлж, утасны дугааруудыг нь цээжлэх,
o Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт онцгой тохиолдлын үед хүүхдүүдийг чинь авах хүмүүсийн утасны дугаарийг өгөх,
oХүүхдүүдтэй чинь холбоотой эрүүл мэндийн болон эрх зүйн шийдвэр гаргах
эрхийг онцгой тохиолдолд холбоо баримт хүмүүстээ бичгээр өгөх,
o Хэрэв таныг ICE саатуулах тохиолдолд ICE-ийн locator.ice.gov гэсэн сайтаар орж таны талаарх мэдээллийг хайж олох боломжтойг ойр дотны хүмүүстээ мэдээлэх,
oХэрэв та саатуулагдсан бол хууль зүйн туслалцаа үзүүлэх хүнтэй холбогдох нь маш чухал. 1-855-435-7693 дугаарт залгаж, цагаачлалын өмгөөлөгчтэй холбогдоорой.
• Албадан гаргалтын эсрэг цагаачдад эрх зүйн туслалцаа үзүүлэх төв: immigrantjustice.org
• Албадан гаргалтын эсрэг эх сурвалжуудын гарын авлага: organizedcommunities.org
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна