Хоёр сарын өмнө Хөх нуурт живсэн “Портер” автомашиныг татан гаргажээ

Admin
2025/01/22

Дорнод аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т Чойбалсан сумын төвөөс зүүн хойд 220 зүгт км Хөх нуур багийн “37 дугаар точка” гэдэг газар, Чулуунхороот сумын төвөөс урд зүгт 37 км-т “Хөх нуур”-ын усанд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр живсэн “Портер” загварын автомашиныг татан гаргуулах тухай хүсэлтийг Онцгой байдлын албанд өгчээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20:30 цагт татан гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна