Ц.Зориг: Ю.Цэдэнбал академийг өнөөдөр түр хугацаагаар татан буулгаж байгаа

Admin
2025/01/20

Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг болон Ц.Жамбалсүрэн, Л.Хайсандай нарын эрдэмтэд мэдэгдэл хийлээ.

Ц.Зориг хэлэхдээ "Ю.Цэдэнбалын нэрэмжит Ю.Цэдэнбал академийнхаа тухай товчхон танилцуулж яръя гэж бодож байна. Одоогоос 25 жилийн өмнө буюу 2009 онд энэ академи байгуулагдсан юм. Энэ хугацаанд манай академи амжилттай ажиллаж, олон зүйлийг хийсэн гэж би дүгнэж байна.

Академи байгуулагдсан үндсэн шалтгаан нь 1980-аад оны сүүл, 1990-ээд онд миний эцэг Ю.Цэдэнбалын эсрэг тархсан гүтгэлэг, янз бүрийн асуудалтай холбоотой юм. Тэр үеийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ академийг байгуулсан гол зорилго нь, миний аав Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, түүний хийсэн ажлыг залуу үеийнхэн мэдэх, ойлгох боломжийг бүрдүүлэх явдал байлаа.

Цэдэнбалын үед Монгол Улс хэрхэн удирдаж байсан, тэр үед нийгэм, улс төрийн нөхцөл байдал ямар байсан тухай ярьж, залуу үеийнхэнд ойлгуулах нь академийн гол зорилго юм. Энэ 25 жилийн хугацаанд бид олон уулзалтууд зохион байгуулж, олон ажил хийсэн.

Олон сайхан дурсамжууд, тухайн үеийн бүтээн байгуулалтын тухай номуудыг хэвлэж гаргалаа. Мөн олон семинар, цугларалт, онол практикийн бага хурал зохион байгуулсан. Академи гэдэг нэртэй байдгийнхаа хувьд бид бүх үйл явдлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж үзүүлэхийг хүссэн. Тиймээс олон сайхан Монгол төдийгүй олон улсын хэмжээнд нэр алдартай эрдэмтэд манай академид гишүүнээр байдаг. Түүний төлөөлөл болж өнөөдөр Хайсандаа гуай, Жамбалсүрэн зэрэг 2 академич эрдэмтдээ бид өнөөдрийн хуралд оролцуулж байна.

Эдгээр эрдэмтэд өнөөдөр зөвхөн хоёр нь сууж байгаа боловч цаана нь өөрсдийнхөө санаачилгаар бидний академийн ажлыг дэмжиж, олон академич эрдэмтэд бидэнтэй хамтарч ажилласан. Өнгөрсөн хугацаанд бид 20-30 орчим янз бүрийн ном гаргасан бөгөөд тэдгээрийн заримыг та бүхний өмнө авчирсан байна. Бид маш олон зүйл хийсэн, тэр дундаа Монгол Улсын иргэд, эрдэмтэд, сэхээтнүүд бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан.

Өнөөдөр, 25 жилийн дараа миний аав Цэдэнбалын нэр хүнд сэргэж, ард иргэд түүний энэрэнгүй сайхан сэтгэлтэй, Монгол Улсын төлөө үнэхээр чин сэтгэлээ зориулан ажилласан хүн гэдгийг ойлгож мэдэрсэн гэдгийг би сэтгэл хангалуун, баяртайгаар дурсаж байна.

Бидний хийсэн ажил бол зөвхөн хууль зүйн талаас биш, түүхийг сэргээх талаас ч маш чухал. Бидний үйл ажиллагааг дэмжиж, оролцсон олон хүмүүсийн сэтгэл санааны дэмжлэгтэйгээр энэ бүхнийг хийж чадсан. Тиймээс энэ академийн тэргүүний хувьд бидний ажлыг дэмжиж, хамтарч ажилласан, сэтгэл санаагаараа биднийг дэмжсэн олон зуун мянган Монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Энэ бол зөвхөн нэг хүний түүх биш, Монгол Улсын түүх гэдгээрээ олон хүн мэдэрч, ойлгож, одоо авч үзэх нь чухал түүхэн ач холбогдолтой үйл явдал гэж би үнэлж байна. Өнөөдөр, 25 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан, Академи анх байгуулагдсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлсэн гэж би үнэлж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд, жаахан таагүй мэдээлэл надад хүрсэн. Манай академийн зарим гишүүдийн зүй бус үйл ажиллагаа гарсан байна. Тухайлбал, зарим гишүүд академийн нэрийн дор хандив цуглуулж, түүнийг хаана зарцуулсан нь тодорхойгүй болсон тохиолдол гарсан. Энэ бол бидний хувьд тааламжгүй бөгөөд өнгөрсөн жил гаруй хугацаанд ийм үйл явдал болсон.

Тэгэхээр, энэ хандивыг академийн үйл ажиллагааг санхүүжүүлэх нэрээр цуглуулсан гэж би сонссон. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ мөнгийг би хаана ч хараагүй, хувьд ч надад ирээгүй байна. Тиймээс, 12 сарын 30-нд бид академийг үүсгэн байгуулсан хүмүүс болон миний аавын төрөл төрөгсөд цуглаад, энэ өдрийн хурлаараа Цэдэнбал академийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан.

Яагаад гэвэл, анх үүсгэн байгуулсан үеийн зорилго, амжилттай биелэгдсэн зорилгоо бид дуусгасан гэж үзсэн. Нөгөө талаар, би хатуухан хэлэхийг хүсэж байна. Энэ үйл явдлууд нь гэмт хэргийн шинж чанартай гэж би дүгнэж байна. Яагаад гэвэл академийн нэрийг бариад хууль бус залилангийн үйл ажиллагаа явуулж, хуурамч мэдээлэл түгээж байгаа хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн учраас бид академийн үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн.

Энэ хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, академийн анхны үүсгэн байгуулсан хүмүүс болон миний аавын төрөл төрөгсөд, ах дүү нар маань гарын үсгээ зурсан. Ийм бичиг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг та бүхэнд танилцуулж байна.

"Ийм учраас энэ академийг өнөөдөр түр хугацаагаар татан буулгаж байгаа. Одоо үйл явдлаа та бүхэнд танилцууллаа. Хэдийгээр академи түр хугацаагаар завсарлаж байгаа ч бид цаашдаа хийх олон ажлуудыг төлөвлөж байгаа. Түүний нэг нь Цэдэнбалын тухай музей байгуулах ажил юм. Энэ ажлыг бид тодорхой хэмжээнд эхлүүлээд явж байна. Улаангом, Увс аймгийн Улаангом хотод миний аавын музей бий. Аав маань зөвхөн Увс аймгийн иргэдийн төлөө биш, Монголын ард түмний төлөө, Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байсан учраас Улаанбаатар хотод бас нэг музей байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна.

Хэрвээ боломжтой бол, миний хүслээр, энэ музей нь аавын маань Монгол Улсыг удирдаж, ажиллаж байсан тэр байшинд байрладаг байх нь их зүйтэй гэж бодож байна. Энэ талаар бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал хүргүүлсэн. Тус бичигт манай сангийн үүсгэн байгуулагчид болон эрдэмтэд гарын үсгээ зурсан.

Музейн үзмэрүүдийн хувьд, миний аавын хувийн эд зүйлсийг түлхүү оруулж, хадгалах болно. Гэхдээ аавын хэрэглэж байсан эд зүйлсийн зарим нь 1990-ээд оны үед хууль бусаар хураагдсан байдаг. Энэ үйл явдал нь үнэхээр хууль бусаар хийгдсэн үйлдэл гэж би дүгнэдэг. Учир нь хувь хүний эд хөрөнгийг хураахад заавал шүүхийн шийдвэр гарах ёстой. Гэтэл тухайн үед ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байсан. Тиймээс энэ хууль бусаар хураасан эд хөрөнгө нь хууль ёсны өв залгамжлагчид руу шилжих ёстой гэж би үзэж байна.

"Тэгэхээр, өнөөдөр миний эцгийн хууль ёсны албан ёсны өмчийг өмчлөх эрхтэй хүн бол би байгаа юм. Тийм учраас хуулийн байгууллагуудад, тэр дундаа түүнийг удирдаж байгаа хүмүүсийн сонорт хүргэхэд, энэ хураагдсан, хууль бусаар хураагдсан эд хөрөнгө одоо албан ёсоор надад шилжүүлэгдэх ёстой. Би энэ өмчийг авах ёстой гэж үзэж байна. Тиймээс би Монгол Улсын хууль хамгийн түрүүнд хэрэгжиж, энэ үйл явдал хуулийн дагуу хийгдээсэй гэж шаардаж байна.

Энэ түүний хувийн өмч, хувийн эд хэрэглэлүүд нь бүгд албан ёсоор надад шилжиж, миний шийдвэрээр ямар арга хэмжээг авах нь зөвхөн миний эрх юм. Хэрвээ түүний эд хөрөнгө, бүх зүйл анх хураагдсан үедээ ирвэл, магадгүй би одоо Монголын хамгийн баян хүмүүстэй зэрэгцэх байх. Гэвч би зөвхөн хувийн эзэмшилдээ авахыг хүсэхгүй байна. Миний аавын эд хөрөнгө нь Монгол Улсын түүхийн нэг хэсэг гэж би ойлгодог. Тиймээс би аавын эдэлж байсан хөрөнгүүдийг Монголын ард түмний өмч байх ёстой гэж үздэг.

Эхлээд хууль ёсоор эд хөрөнгө надад ирэх ёстой. Түүний дараа би Монгол Улсын Засгийн газраас музей байгуулах асуудлыг дэмжиж шийдэж өгвөл, би энэ бүх эд хөрөнгийг музейд байрлуулах болно.

Өнөөдөр бидний цугласан шалтгаан нь Цэдэнбалын Академийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай мэдээлэл хүргэх, мөн Цэдэнбалын музей байгуулах санал хүргэх зорилготой юм” гэв.


0
angry
0
care
0
haha
7
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.190
2025/01/23
0
0
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хариулах
66.181.161.1
2025/01/22
0
0
Вуа бысда тэр цаг үед дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш гэж хуцалддаг байсан шүү.Одоо ч манай Увсууд төрийн толгойд бөхийн толгойд байнашт тэнэгүүдээ таанууд манай Чойжоог гүйцэх баян хүнээ гаргаад ир тэнэг халхуудаа .Манай аугаа их хүмүүн Цэдэнбал энэ улсыг 44 азаргалж толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлж явлаа даа бүгдээрээ л маршалыг харахаараа гөлөг болдог байсан биз.Бас ажаа мама тэргүүн хатагтай бол гөлөгнүүдийг харцаараа удирдаж хүссэнээ хийдэг байлаа хасаг Хавлааш тэргүүтэй урлагийн гарууд ажаа мамаг харахаараа өмдөндөө сул тавьж бөхөлздөг байлаа гэж.Тэнэг халхуудаа манай Увсуудыг чаддаг юм бол сөрөөрэй Бүрэнтөгс Батсуурь нар халх бөхчүүдийг тас гуядаж манай аугаа их хүмүүн Чойжоо цахилгаанаа таслахад бүгд гөлөг болно шүү дуугүй байгаад байсан чинь их даврахнээ аятайхан байгаарай ацнуудаа
Хариулах
66.181.176.46
2025/01/20
0
0
Цэдэнбалын гэр музей байгуулах шаардлагтай Увс аймагт нутагт нь байгуулах хэрэгтэй тэр зардлыг нь төсвөөс биш аймгийн удирдлага нь зох байгуулаад рлрн нийтын оролцоотой хийх хэрэгтэй нутгийнхан ихэд шүтэн биширч байдаг онцлогтой юм билээ.
Хариулах
62.55.205.86
2025/01/20
0
0
Лоохууз. Тэр үед ордны цэвэрлэгч хүртэл Увсын хүмүүсээр дүүрсэн байсан.
Хариулах
62.55.205.86
2025/01/20
0
0
Тийм учраас тэр музей, гавъяагаа тэр Увстаа л цуурайтуул. Сайн ч юм бий, саар ч юм бий. Одоо орхи март.
Хариулах
66.181.160.5
2025/01/20
0
0
manai humuusiin uzel bodol yagaad oorchlogdohgui bainaa manai uls undsen huuliaraa sots s tatgalzaad 35 jil bolson zerleg kapitalizm baiguulj bui oron getel ingej huuchnaa sanagalzsan yamar 1 totem uusgeh gesen iim uildel hereggui baimaar tsedenbald sain muu buh chanar bui gehdee ter suut hun bish zugeerl sots n 1 biyet toloologch. sots uyen buh oronii udirdagch nar barag bugd 20 deesh jil ulsaa udirdsan bugd tahin shutsen baidag. deglemiin mon chanar tiim gaihah zuilgui.harin tiim zuiliig butsaaj avch ireed surtchilaad baigaa yavdal bol ard tumenee horloj baigaa uildel. tuunii orond odoo baiguulj niigmiin aldaag zasaj ulam hogjih
Хариулах
202.126.90.29
2025/01/20
0
0
Үнэхээр гавъяатай удирдагч мөнөөсөө мөндөө
Хариулах
122.201.31.116
2025/01/20
0
0
Агуу удирдагч мөн билээ маршал маань мөнхөд сайн сайхнаар дурсагдах гавьяатай юм
Хариулах