​ ЭМДЕГ-ын газрын дарга асан Л.Бямбасүрэн хахуульд авсан гэх 50 сая төгрөгийг төлсөн шалтгаанаар суллагдаж, Шүүх хурлын товоо хүлээж байна

Admin
2025/01/20

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар бусад доод албан тушаалтнуудтайгаа хуйвалдан хахууль авсан нь АТГ-ын мөрдлөгөөр тогтоогдож оны өмнөхөн цагдан хоригдсон. 

Гэвч тун удалгүй буюу 10 хоногийн дараа суллагдсан байна. Учир нь хохирлын мөнгө болох 50 сая төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш батлан даалтад шалгагдаж байгаа аж. Түүнчлэн он гарснаас Л.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хахууль авах болон мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа. Өдгөө Л.Бямбасүрэн нарын этгээдүүдэд холбогдох хэрэг Нийслэлийн прокуророос Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ. Харин шүүх хурлын тов хараахан зардлагдаагүй байна. 

Хэргийн нэхэн сануулбал, тэд хувийн болон улсын эмнэлгээс даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн байна. Мөн хясан боогдуулах замаар дөрвөн удаагийн үйлдлээр хахууль авч байжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Л.Бямбасүрэнтэй хамт шалгагдаж байгаа "Мөнхийн Тун ХХК"-ийн захирал А.Төвшин ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон төдийгүй АТГ-т Л.Бямбасүрэнгийн хийсэн хэрэг зэргээр мэдүүлж өөрөө цагдан хоригдоогүй өнгөрсөн гэх. 

Мөн түүнтэй хамжигч, хамтран албан тушаалаа урвуулан ашигласан авлигал авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан шалгагдсан Л.Бямбасүрэн нарыг шүүхээс цагдан хорих шийдвэр гаргахад А.Төвшинг цагдан хориогүй нь анхаарал татаж байгаа юм. 

3
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.190
2025/01/23
0
0
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хариулах

139.5.219.106
2025/01/23
1
0
Төвшин сайхан олиод суудалдаа үлджээ.Ч Хүрэлбаатарын дүү шаамий Бямбасүрэн шоронд оролгүй мултрах нүхээ бас ухаад авчээ.
Хариулах
66.181.161.1
2025/01/22
0
0
Энэ ойлгомжтой зорчих эрхээ нэг сар хязгаарлуулна тэгээл болоо доо ингэж л монголд хууль дүрэм үйлчилдэг шүү
Хариулах
202.55.188.126
2025/01/20
2
0
АТГ ажлаа хий
Хариулах
202.126.88.163
2025/01/20
0
0
Улсын эмнэлэг тойроод барьсан үе үеийн газарын дарга эмнэлэгийг дарга нарын эмнэлэгүүд чинь ЭМДаатгалын мөнгө л ил далд холбогдож явдаг.энийг цэгцэлмээр юм АТГ
Хариулах
51.158.252.181
2025/01/20
2
0
Лалар авгай нар
Хариулах
202.179.25.120
2025/01/20
1
0
Идэж дууссан одоо эмд мөнгийг идсэнээр зарим хөнгөлөлтүүд цуцлагдаж иргэд хөгшид хохирч бна
Хариулах