УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэгт оролцох иргэдийн хүсэлтийг энэ сарын 9-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд хүсэлт хүлээж авах хугацаа энэ сарын 13-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна