ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МАРГААШ БОЛНО

М.Үүрээ
2025/01/09

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хууль бус хөрөнгө хураах тухай үзэл баримтлал ХЗДХЯ-нд хуулийн төсөл болж боловсруулагдсан байна. Улмаар хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ Баасан /2025.01.10/ гарагт зохион байгуулах гэж байна.

Хуулийн нэр нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай. Нийтийн албан тушаал гэх тодорхойлтод Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэхчилэн төрийн өндөр албан тушаалтнууд багтахгүй, ард түмнийг хуурч байна гэх зарим лайвчдын эсэргүүцэл бодитой эсэх нь хэлэлцүүлгийн үеэр тодорхой болох биз. 

Ямартай ч Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын 2023 оны Авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110-т эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 116-д, 2023 онд 121-д эрэмбэлэгдсэн муу үзүүлэлттэй байгаа.  

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг маргааш буюу Баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд болох бөгөөд бүртгүүлсэн олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах гэнэ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.190
2025/01/23
0
0
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хариулах
66.181.187.90
16 минутын өмнө
0
0
NIITIIN ALBAN TUSHAALTAND UY GEJ DEERHI HUMUUS OROH VE DEE. IRGEDIIG UY CH MEDEHGUI TENEG GEJ L DOROMJLOOD BAIH UMAA. UGAASAA CH CHADAHGUI SH DEE. UY UNEN ENE UNEN SH DEE. NEG IH SAIN HUULICH BAISAN CH UM SHIG. HUULICHID CHAMAIG BUGD MEDNE SH DEE.
Хариулах
202.126.90.86
4 цагийн өмнө
0
0
Tord 15 jil ajillaa, 2 oroo 8 huviin zeeliin bairtaigaa, zogsool tureesleed, priusee unaad l bj bna daa.
Хариулах
122.201.31.238
6 цагийн өмнө
0
0
Төрөөс төрсөн тэр бум тангууд гэж хэлэгддэг бүхнийг шалгаж хөрөнгийг нь хураах хууль баталж хэрэгжүүлэхийг дэмжиж байна.
Хариулах
202.126.88.71
9 цагийн өмнө
0
0
МОНГОЛД ХЭН БАЯН БАЙСЫН БЭ? ОДООНЫ БАЯЧУУД ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ЧИНЬ БҮГД ХУЛГАЙЧУУД ШҮҮДЭЭ ГЭЖ ХЭДЭН ХӨГШЧҮҮЛ ЯРЬЖ БАЙХЫГ СОНСОВ НЭЭРЭЭ Ч ХЭН БАЯН БАЙЛАА ДАА ГЭЖ БОДОГДОЖ БАЙДАГ ШҮҮ
Хариулах
66.181.191.254
11 цагийн өмнө
0
0
Энэ хууль нь монгол улсын ерөнхийлөгчөөс авахуулаад бүх ард түмэнд тэгш үйлчилээсэй
Хариулах